Д.Дорж: Бид чанартай хэрнээ хямд бүтээгдэхүүнийг Монголчуудад хүргэхийг зорьдог

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

Сүүлийн үед генийн өөрчлөлттэй хүнс худалдаанд гарч хүний биед сөрөг нөлөө үзүүлэх болоод байгаа юм. Энэ ч үүднээсээ эрүүл хүнс нь хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйлийн нэг болсон. Тэгвэл эрүүл хүнсийг эрхэмлэн Монгол түмэндээ хүргэхийг зорьж буй  “Зебра интернешнл дистрибьюшн" компанийн маркетингийн албаны дарга Д.Доржтой ярилцлаа.

- Танай компани хүний биед тустай “Ярмарка” брэндйин эрүүл хүнсийг оруулж ирдэг гэдгээрээ олонд танигдсан компани. Үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жил болж байна?

- Манай компани 2012 оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа явуулаад таван жил гаруй болж байна. Бид импортын шингэн хүнсээр анх ажлын гараагаа эхэлж байлаа. Харин “Ярмарка” брэндтэй 2013 онд албан ёсны дистрибьютрийн гэрээ хийн  бүтээгдэхүүнийг нь  Монголд оруулж ирэх болсон. “Ярмарка” брэндтэй дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна. Анх “Ярмарка” брэндийг зах зээлд нэвтрүүлэхэд мэдээж хүмүүс мэддэггүй цоо шинэ учраас бас хэцүү л байлаа. Харин одоо бол өөр шүү. Сүүлийн жилүүдэд эрүүл, органик гаралтай хүнсний бүтээгдэхүүн хамгийн чухал хэрэглээ болж. Энэ талаасаа ч “Ярмарка” брэндийн эрүүл хүнсийг хүмүүс их хэрэглэж байна. Мөн “Ярмарка” брэндийн бүтээгдэхүүн нь маш олон төрөл бөгөөд байнга шинэчлэгдэж байдаг юм. Энэ нь ч хэрэглэгчдийг татаж, бидний борлуулалтыг өсөхөд нөлөөлсөн байх.


- Танай компанийн оруулж ирдэг бүтээгдэхүүнүүд ямар талаараа онцлог вэ?

- Манай бүтээгдэхүүнүүд генетикийн өөрчлөлтгүй эрүүл хүнс гэдгээрээ онцлогтой. Мөн ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудаас сертификат, гэрчилгээ, шагнал урамшууллыг удаа дараа авч байсан бүтээгдэхүүнүүд. Тухайлбал, генийн өөрчлөлтгүй, байгалийн гаралтай, эрүүл зөв хүнс гэсэн шошгийг бүтээгдэхүүнийхээ бүрийнхээ шошгон дээрээ ашигладаг. Орс Улс нь чанарыг маш сайн эрхэмлэдэг газар. Энэ үүднээсээ ч хүнсний бүтээгдэхүүн нь  олон шалгуур үзүүлэлтийг давж байж худалдаанд гарах зөвшөөрөлтэй болдог.


- Генийн өөрчлөлтгүй хүнсний бүтээгдэхүүн гэж ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэлэх вэ?

- Товчхон тайлбарлахад, тухайн будаа, шошийг ургуулахаас эхлээд ямар нэгэн химийн бодис, бордоо ашиглаагүй, үнэр, амт оруулагч хийгээгүй бүтээгдэхүүнийг хэлнэ. “Ярмарка” брэндийн бас нэгэн онцлог нь тодорхой хэмжээний механик хольцуудыг нь цэвэрлэж, ариутгаж савладгаараа чанар болон хэрэглээ талаараа онцлог юм.

- Дэлгүүрийн тавиураас харж байхад “Ярмарка” брэндийн бүтээгдэхүүн нь олон төрөл байдаг юм билээ. Яг хэдэн төрөл байдаг вэ?

- Маш олон төрөл бий. Хүүхдэд зориулсан төрөл л гэхэд хүүхдийн будаа буюу Манная каш, Эрдэнэшишийн будаа гэх мэт. Мөн Монголчуудын хэрэглээнд нийцээд байгаа өглөөний хоол буюу овьёос нь олон төрөл бий. Жижиглэсэн овьёосоор хүүхдүүдэд бантан хийж эсвэл өглөө сүүнд хутгаж өгдөг. “Ярмарка” брэндийн хүүхдийн хоол нь  бусад бүтээгдэхүүнээс чанараараа ялгарна. Тус бүтээгдэхүүнийг гаргаж авахдаа хүүхдүүдийн дуртай зүйлсээс нь судалгаа авсны үр дүнд тусгай жорыг гаргасан. Тухайлбал, эрдэнэ шишийг шууд савлалгүй үзэм, чангаанз зэрэг жимстэй хамт савласан. Хүүхдийн сонирхлыг татах орц, харагдах байдлыг гаргаж чадсан юм. “Мацагтан Монгол”, “Momy central”, “sweet kitchen” гээд фэйсбүүкийн групп дээр  манай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн эхчүүдийн эерэг болон хэрэглэж үзэхийг санал болгосон сэтгэгдлүүд олон байдгийг хараад баярлах сэтгэл төрдөг шүү.


- “Ярмарка” брэндээс гадна өөр брэндийн бүтээгдэхүүн оруулж ирдэг үү?

- Манай компани нийт 6 улсын 12 компанийн дистрибьютр хийдэг. Тухайлбал, шингэн хүнс гэхэд Японы  №1 KIRIN шар айраг, Хятадын Бээжингийн үйлдвэрийн “Янжин” шар айраг, Германаас Монголд хамгийн хамгийн их буюу 12 хувийн градустай “Bear Beer” гээд шар айргийг оруулж ирдэг.

Ундааны төрлийн бүтээгдэхүүний хувьд Шейвцарийн байгалийн гаралтай түүхий эдээр хийгддэг  “Laimon fresh”, Laimon Orange, Greenme cola нэрийн ундаануудыг ОХУ  дахь үйлдвэрээс нь татдаг. 

Мөн Латви улсаас TAFFEL нэрийн органик төмсний чипсийг оруулж ирдэг. Бид хэрэглэгчийн гарт эрүүл, чанартай, бусдаас давуу тал онцлогоороо ялгарсан  бүтээгдэхүүнийг хүргэхийг хичээдэг. 

- Бүтээгдэхүүнийг зориулалтын машинаар тээвэрлэх нь хамгийн чухал байдаг. Танайх хэрхэн бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг вэ?

- Олон улсын стандартад нийцсэн компаниудаар тээвэрлэлтээ хийлгэдэг. Энэ чиглэлээр ч үйл ажиллагаа явуулдаг олон компани байдаг.  Landbridge, TILogistic, “Туушин” зэрэг олон жилийн туршлагатай, стандарт, горимыг баримталдаг компаниудтай хамтран ажилладаг.  

- Танай компанийн баримтлах гол бодлого нь?

- Бид хүний биед ашиг тустай, эрүүл, органик бүтээгдэхүүнийг оруулж ирэх зорилготой. Тиймээс ч "Ярмарка" брэндийн бүтээгдэхүүнийг сонгосон. Манай компани том савлагаатай урд хөршөөс үнэ хямдтай бүтээгдэхүүнийг оруулж ирэх боломжтой. Гэхдээ бид чанарыг эрхэмлэн савлагаа жижиг ч олон улсад нэр хүндтэй “Ярмарка” брэндийн бүтээгдэхүүнийг сонгосон.

- Компани болгон өөрийн гэсэн үнийн бодлоготой. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа учир иргэдийн худалдан авах чадвар муудсан. Танай компани үнийн хувьд ямар бодлого баримтлан ажилладаг вэ?

- Зарим бүтээгдэхүүнийг гадаадаас оруулж ирээд, дотооддоо савлаад зарахад арай бага өртөгтэй байх тохиолдол бий. Гэхдээ ихэнх нэр төрөл маань зах зээлийн ханштай ижил үнээр худалдаалагдаж байгаа, зарим өвөрмөц ховор төрлүүд мэдээж үнийн хувьд жаахан өндөр. Америк, Мексик, Баруун Европоос хэт үнэтэй будааг зарим компаниуд оруулж будаатай манай “Ярмарка”  брэндийн будааг харьцуулахад чанарын түвшин яг ижил боловч, илүү хямд гэдгээрээ давуу талтай. Зарим төрөл дээр бүүр илүү чанартай ч байдаг. Бид бүтээгдэхүүнийхээ үнийг боломжийн дундаж хэрнээ чанартай байлгахыг зорилготой.

 

 


- Бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчдийнхээ тоонд судалгаа хийж үзсэн үү?

- Бизнес хийж байгаа учир үзэлгүй яахав. Манай үндсэн хэрэглэгч ихэвчлэн эмэгтэйчүүд, ээж нар байдаг. Энэ дундаа хотхон, хорооллын хэрэглэгч нар олон байдаг. Бүтээгдэхүүн маань шим тэжээллэг хэрнээ генийн өөрчлөлтгүй, ашиг тустай болохоор ээжүүд хүүхдүүд болон гэр бүлдээ түлхүү хэрэглүүлдэг байх.

- Танай бүтээгдэхүүнийг хаанаас авч болох вэ?

- Номин, E mart, Оргил, Сансар, Макс, Good price, Home plaza, Сарнайх, Наран, Баясах зэрэг бүх сүлжээ дэлгүүр, хотхон хорооллын томоохон супермаркет, Баян зүрх, Бөмбөгөр, Барс зэрэг худалдааны төв, Амгалан, Баянгол, Хороолол зах гэх мэт газруудаас авах боломжтой. Мөн орон нутгийн аймаг, сумандаа үйлчлүүлэгч ихтэй бөөний төв, супермаркетуудтай гэрээтэй ажилладаг. Хэрэглэгчдэд танил болохын хэрээр улс орон даяар бүтээгдэхүүнээ түгээхийг хичээн ажиллаж байна. 

Хаяг: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэр Шаравын гудамж 19 тоот

Утас: 77112727, 89092006

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.181) 2025 оны 03 сарын 13

сайхан будаа шүү амттай

1  |  0
Top