Чингэлтэй дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар тус дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх,  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах асуудлыг тус тус хэлэлцэн батлав.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилт,  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус танилцуулж, хурлын хороодын дарга нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал, дүгнэлтээ танилцууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнээд, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталсан байна.  Чингэлтэй дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Жаргалтай амьдрал-нийгмийн хөгжил, Жаргалтай ирээдүй-эдийн засгийн хөгжил, Жишиг төлөвлөлт-дэд бүтцийн хөгжил, Жаргалтай орчин-ногоон хөгжил, Жаргалтай иргэн-нутгийн удирдлагын хөгжил гэсэн  таван бүлэг, 64 зорилтын хүрээнд 141 үйл ажиллагааг  хэрэгжүүлэхээр тусгасан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top