Аль хэдийнэ устаад эхэлчихсэн сумууд

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

Үндэсний статистикийн хорооноос жил бүр хот, аймгуудын хүн амын өсөлтийн хэтийн төлөвийг төрөлт дээр суурилан тооцоолж гаргасан. Уг судалгаанд Орхон, Дархан Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Баян-Өлгийг эс тооцвол бусад бүх аймагт хүн амын тоо буурах графикаар явж байгааг тодорхой харуулжээ. Гэтэл үнэндээ Дархан Уул гэдэг нь Дархан хот, Орхон аймаг нь Эрдэнэт хот, Говьсүмбэр бол Чойр л шүү дээ.

Ерөнхий том газрын зургаар нь авч үзвэл бүх аймгийн хүн ам аажмаар буурч байгаа гэсэн үг. Хүн ам харьцангуй цөөтэй Дундговь, Говь Алтай, Булган, Завханд хүн амын бууралт хамгийн хүчтэй ажиглагдах нь. Задалбал, 25 жилийн дараа 15 сумтай Дундговь аймаг 26 мянга хүрэхгүй, 24 сумтай Завхан 31 мянга, 16 сумтай Булган 36 мянга, 17 сумтай Говь Алтай 35 мянга гаруй хүнтэй болж хоцрох нь. Эдгээр аймгийн хүн амын ойролцоогоор 20-30 хувь нь аймгийн төвдөө суурьшдаг. Төвийн хүн амын бууралт сумын хүн амын бууралтаас удаан байгааг бодолцвол 2040 он гэхэд энэ үзүүлэлт 30-35 хувьд лавтайяа хүрнэ.

Баахан тоо бодсон бичлэг болчих гээд байгаа ч бодохоос өөр аргагүй нь. Гэхдээ чилээхгүйн үүднээс ганцхан Дундговь аймаг дээр жишээ авъя. 2040 онд тус аймгийн 26 мянган хүн амын 8000 орчим нь Мандалговь хотод оршин сууж, үлдсэн 18 мянга нь бусад 15 сумандаа амьдарч байх нь. Хар аргаар шууд хувааж үзвэл нэг суманд 1200 хүн. Гэтэл аймгуудад одоо ч мянга гаруйхан хүн амтай, аль хэдийнэ “үхмэл” болоод эхэлчихсэн сум олон бий. Иргэдийн ихэнх нь үр хүүхдээ төв суурин газар бараадуулах хүслээр жигүүрлэсэн ахмад настнууд байдаг. Иргэд нь цаг нөхцөөсөн, хэдэн малаас өөр эдийн засгийн ямар ч эргэлт үгүй сум олон байгааг бид бүгд мэднэ.    

Хэлэхэд хатуу ч гэсэн эдгээр сумд ирээдүйд хүн ам зүйн хувьд оршин байхад хүндрэлтэй нүүр тулж байна. Аймгийн хүн ам яаж буурч байгаа судалгаануудын дүн бүрмөсөн алга болох сумдын хувь заяаг бүрхэгдсэнийг бэлээхэн харуулна. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаа ингэж зөгнөж байна. Засаг захиргааны хамгийн бага нэгж болох сумууд аль хэдийнэ устаад эхэлчихсэн бол 2050-2060 оны үед эхний аймгууд үгүй болно гэсэн дүгнэлт хийжээ.

 

С.Төгөлдөр


Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Аль болох сум орон нутгийг хөгжүүлж багш сурган хүмүүжүүлэгч нарыг чадвартай болгож байж хүмүүс нь нутагтаа тогтож Ажлын байр бий болгохгүй бол танилтай нь.сумдаа ажилтай болж танилгүй нь хэдий мэргэжилтэй байлаа ч аль болох ажилтай газар луу шилжичгээж байна тийм учраас хөгжил хамгийн чухал. Аль нэг намын хараат бус ажлынхаа төлөө гэсэн сэтгэлтэй тийм хүмүүсийг ажиллуулдаг, архидан согтууруулалтыг багасган хий хоосон суудал бөглөдөг Боловсролгүй малнуудыг халах хэрэгтэй.!!!

1  |  0
Ххх(2.73.139.1) 2025 оны 03 сарын 13

Эээ хөөрхий дайнгүй Хятадад эзлэгдэх гэж

1  |  0
иргэн(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

6 НАСНААС ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬД ОРУУЛДАГ БОЛСНООС ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ХАРАХААР АЙМАГ ХОТ РУУ НҮҮЖ ЭХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ МЭДЭЖ БЙНА УУ

1  |  0
gochoo(103.57.95.134) 2025 оны 03 сарын 13

TAVAN AIMAGTAI BOLMOOR YUM TOOND NOLOOLOHGUI

1  |  0
зочин(119.40.100.222) 2025 оны 03 сарын 13

Хотууд олон бий болгох хэрэгтэй байна. сум гэдэг хэрэггүй болоод том хотууд бий болгох хэрэгтэй юм байна

1  |  0
өөрчлөлт (27.123.212.143) 2025 оны 03 сарын 13

Соц үеээс ямарч өөрчлөлт гараагүй зүйл бол засаг захиргааны нэгжийг хэвээр байлгах нөгөө нь энэ хөсрий шагнал ямарч олон сумтай юм ямарч олон гавьяат баатартай юм энэ улс чинь

1  |  0
Ах(66.181.160.70) 2025 оны 03 сарын 13

Төв аймгийн Сэргэлэн гэж сум байна сургуульд нь нэг ангид 3аас 6 хүүхэд сурдаг гэж байгаа

1  |  0
zochin(43.228.129.150) 2025 оны 03 сарын 13

Ene chini l jinhene ayul bna da

1  |  0
Эмэгтэй туслах того(203.91.112.198) 2025 оны 03 сарын 13

дунд говийн баянжаргалан цагаандэлгэр говь угтаал сумд одоо бүрч хүнгүй болсон манай дарга нар мөнгө хусах гэж цаасан дээр л байлгаад байгаа болхоосэднийг говьсүмбэрт нэгтгээд ер нь бүх сумдыг гурваас дөрвөөр нь нэгтгээд зарим аймгуудын татан буулгавал болохгүй юмгүй

1  |  0
Hi (202.9.43.99) 2025 оны 03 сарын 13

Unen l de. Bodit bdal enuunees hurdan ch baij magad. 10 jilee tugsuud ih Surguulid yavsan huuhdiin 1,2 l butsaj sumandaa ochij bgaa

1  |  0
Top