Хойд Солонгостой, АНУ болон Өмнөд Солонгос улс цөмийн хөтөлбөр болон сүүлийн үеийн баллистик пуужингийн туршилтуудаас нь болж зөрчилдөөд байгаа юм. Тэгвэл томоохон хэмжээний цэргийн хамтарсан сургуулилтыг АНУ болон Өмнөд Солонгос хийжээ. Тус цэргийн сургуулилтад хоёр талын 12,000 цэргийн албан хаагч, 230 онгоц оролцсон байна. Тухайлбал, F-22, 18 F-35 онгоцнууд оролцжээ. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр B-1 бөмбөгдөгч онгоцнууд мөн дасгал сургуулилтад оролцож байгаа гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Air Force үүнийг батлахаас татгалзсан байна. АНУ - ын 28 мянга орчим цэргийн албан хаагчид Өмнөд Солонгост байрладаг бөгөөд тэдний ихэнхи нь эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байдаг аж.


F-35A’s busting the Starwars Canyon.-California- pic.twitter.com/jnrH4h7QfK
— FABIAN OVELAR (@FABIANOVELAR2) December 4, 2017
Б.Янжиндулам
www.zindaa.mn
https://www.nytimes.com/

Сэтгэгдэл ( 1 )
дайн гарах нь дээ