Г.Батжаргаланд оногдуулсан ялыг шинэ хуульд нийцүүлэн өөрчиллөө

2017 оны 12 сарын 05

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Батжаргаланд холбогдох хэргийг хяналтын прокурорын гаргасан эсэргүүцлийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Батжаргаланг шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.15, 192.1 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ял шийтгэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Батжаргаланд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн “өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэсэн “хүнийг санаатай алах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан баривчлах ял шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ялын төрлөөс хасагдсан үндэслэлээр ялаас чөлөөлж,

Г.Батжаргалангийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд нийцүүлэн зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 20 жилийн хорих ял оногдууллаа.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.3.231) 2025 оны 03 сарын 13

25 жилийн ялыг 20 болгож бууруулахад хэдий хэмжээний авилга өгч авалцсан бол.

1  |  0
Иргэн (202.179.27.111) 2025 оны 03 сарын 13

Сухбаатар дуургийн эруугийн хэргийн анхан шатны шуухийн шийдвэр л 25 жил Хорих зов л байхгуй юу хуний амь хоноосон новшийг юун 20-хон жил вэ цаазийн ял сэргэвэл цаазлах хэрэгтэй Хун алдаг араатан нийгэмд ямар хэрэгтэй юм устгалд оруул наадахаа

1  |  0
Холл(66.181.187.206) 2025 оны 03 сарын 13

Юун хялбарчлах вэ

1  |  0
Top