Македон, Серб, Черногор улсын иргэд Европын холбооны бусад улсууд руу визтэй зорчдог болгох шийдвэр гаргажээ. Харин гишүүн бус Туркийг визгүй болгосон байна.
Уг нь холбооны дүрэм ёсоор гишүүн орнуудын иргэд хоорондоо визгүй зорчих ёстой. Гэвч эдийн засгийн хөгжил сул, иргэдийн амьдралын түвшин дорой зүүн европын орны иргэд Франц, Герман зэрэг хөгжингүй орнууд руу цагаачлах хүсэлтэй байдаг байна. Эдгээр цагаач улс орны хэвийн хөгжихөд нөлөөлж эхэлсэн учир Франц, Германы эрх баригчид цагаачдын урсгалыг тогтоох арга хайж, зүүн европын иргэдийг визтэй зорчуулдаг болгох саналыг тавиад байсан юм. Европын холбооны дүрэмд “Хэрвээ хууль бус цагаач, үндэслэл муутай улс төрийн орогнол хүсэгчдийн тоо хэт ихэсвэл визийн журамд шилжиж болно хэмээн заасан байдаг юм байна. Гэхдээ энэ удаа тавигдаж байгаа журам нь бүрмөсөн биш, жил хагасын хугацаанд үйлчлэх юм.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )