Дэслэгч генерал яагаад хошууч генералыг захирдаг вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 03

Хошууч цол дэслэгчээс том гэдгийг бүгд мэднэ. Гэтэл яагаад дэслэгч генерал цолтой ерөнхий командлагчийн орлогчийн зиндаатай, хошууч генерал зөвхөн салбарын захирагчаар ажиллах эрх мэдэлтэй байдаг юм бол оо.

Үүнийг мэдэхийн тулд түүх сөхөх хэрэгтэй болно. Дээр үед Оросод арми, флотын захирагчийг генерал (generalis-латинаар гол, ерөнхий), арми захирагчийг хурандаа гэж нэрлэдэг байжээ. Майор, монголоор (major) хошууч нь батальон захирах, капитан буюу ахмад нь (caput-толгой) рот захирах эрэмбэтэй. Харин лейтенант буюу дэслэгч нь ахмадын туслахын үүрэг гүйцэтгэдэг байжээ (lieutenant-францаар туслах гэсэн үг). Генералын төвшинд очихоороо дээд ерөнхий командлагчийг генерал-фельдмаршал, туслах юм уу орлогчийг нь генерал лейтенант буюу дэслэгч генерал гэдэг байжээ. Ерөөсөө лейтенант нь туслах гэсэн утгатай үг учир хамгийн том даргын орлогч ч лейтенант гэдэг тодотголоо гээгээгүй хэрэг. Хошууч, генерал цол гарсан ч дэслэгч генералын зиндаанд нөлөөлөөгүй байна. Харин манайх лейтенантыг дэслэгч гэж орчуулаад шууд хуулан авч хэрэглэсэн. Дэслэгч генерал цолтон хошууч генералын дээр бичигддэг нь ийм учиртай юм.   Ардчилсан Монгол Улс чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжсэнээс хойш Г.Дамдинсүрэн, Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Ц.Бямбажав нарын дөрвөн хүн энэ цолд хүрчээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

Хэвшсэн үгииг яагаад хэрэглэж болохгүй гэж .битгии их туйлшир

1  |  0
Ккк(66.181.184.236) 2025 оны 03 сарын 13

Орос хэлэнд бүгд наад гадаад үгийг шууд хэрэглэдэг харин манайх өөрийн гэсэн нэр үгтэй дээ орос хэл гэж ямар хэл байнаа дандаа англи франц герман үгнүүдтэй аан

1  |  0
Top