Самар түүхээр яваад алга болсон иргэнийг хайж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 03

  Төв аймагт сураггүй алга болсон 48 настай эрэгтэйг онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Өнгөлжин” гэдэг газар Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн С /48 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/  арваннэгдүгээр сарын 25-ны өдөр самар түүхээр хамт явсан иргэдээсээ зугтааж алга болжээ. Түүнийг арваннэгдүгээр сарын 26-ны өдөр эсэн мэнд олсон ч мөн өдрийнхөө орой дахин зугтааж сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар 29-ний өдрийн 13:40 цагт хүлээн авсан байна.

Ингээд тус аймгийн Биндэр сумын Байгаль хамгаалагчаар ахлуулсан 12 хүн, хамт самар түүж явсан түүний хүү С нарын 11 хүн, нийт 23 хүн, гуран автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдөр өглөө 06:00 цагт Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр явсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top