Нэгдүгээрт хүүхэд аян зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 03

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдааныг "Нэгдүгээрт хүүхэд" аяны хүрээнд амжилттай зохион байгууллаа. Тус хуралдааныг хорооны дарга, Хөвсгөл аймгийн ХЭЗХ-ийн дарга Г.Гандэлгэр удирдаж, бусад гишүүд идэвхтэй оролцлоо.

Энэ үеэр “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажиллах зарчим, үйлчилгээний зураглал”-ын талаарх мэдээллийг танилцуулж, гишүүдийн 2018 оны ажлын хуваарийг хэлэлцэн батлав. Мөн хуралдаанд Аймгийн Цагдаагийн газрын мэргэжилтэн Д.Бадмаа “Хууль зөрчсөн, гэрч, хохирогч хүүхдийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр, Аймгийн Прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх, хорооны гишүүн Н.Ганболд “Прокурорын шатанд байгаа хүүхэд оролцсон, хохирсон гэмт хэрэг, хэргийн шийдвэрлэлтийн нөхцөл байдал” сэдвээр, Аймгийн Шүүхийн “2017 онд хүүхдийн асуудлаар гарсан Шүүхийн шийдвэр” сэдвээр тус тус мэдээлэл хийж, хууль зөрчсөн, гэрч, хохирогч хүүхдийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхой болголоо.

Улмаар дээрх мэдээллүүдэд үндэслэн хорооны зүгээс 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав. 2018 онд хорооны үйлчилгээг хүртэх хүүхдүүдийн бүртгэл, мэдээллийг тодорхой болгож, 6 зорилтын хүрээнд 28 чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар тогтлоо.

Аймгийн Засаг дарга, ХТЗ-ийн дарга, Хүүхдийн элч Л.Ганболд хуралд оролцож, хүүхдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай танилцан санал солилцож, хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгч, 2018 онд хорооны ажилд зориулж төсөв хуваарилахаар боллоо. Мөн хорооны гишүүдийг үнэмлэхжүүлж, Хөвсгөл аймгийн Засаг даргаар албан ёсоор гардуулав.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэко(202.179.31.118) 2025 оны 03 сарын 13

яагаад зөвшөөрөлгүй мэдээлэл хуулбарлаад байна

1  |  0
Top