Дүйцүүлэн алба хаагчдад сургалт зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 03

Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/731 дүгээр захирамжийн дагуу  цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд дүүрэг дэх Онцгой байдлын Гал унтраах аврах 10 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулжээ.

Дүйцүүлэх алба хаагчдад хичээлийн хөтөлбөр, цэргийн дүрэм, биеийн тамирын бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл, үй олноор хөнөөх болон хөнөөлийн хэрэгслээс хамгаалах үеийн арга хэмжээг зэрэг хичээлийг онол,  дадлагаар сургалт зохион байгууллаа.

Сургалтын төгсөлтийн арга хэмжээнд  Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Я.Жаргалсайхан, Гал унтраах аврах 10 дугаар ангийн захирагч хурандаа Б.Оргодол нар оролцож, сургалтын хөтөлбөр хангасан батламж гардуулжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top