Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөж эхэлсэн Үүнтэй холбогдуулан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн танилцуулга сургалтыг Гадаадын иргэн, харъяатын газар сургалт зохион байгуулжээ.
Сургалтыг ТЕГ-ын Төрийн нууцын хэлтсийн ажилтан Насанбат удирдан явуулсан байна Сургалтаар хуулийн онцлог, зарчмын шинжтэй гол зохицуулалт, төрийн нууцын жагсаалттай холбоотой анхаарах өөрчлөлт мөн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг хэрхэн нууцлах, хэрхэн ил болгох зэрэг сэдвээр явуулжээ. Сургалтад ГИХГ-ын төвийн болон боомт, орон нутгийн албан хаагч хамрагдлаа.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )