Явган шуурга шуурч, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрнэ

2017 оны 12 сарын 02

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрнэ.

2017.12.02-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө    9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Архангайн өмнөд хэсэг, Өвөрхангайн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө хүйтэрч 15-17 градус хүйтэн байна.

2017 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв

3,6-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг,  зүүн аймгуудын нутгийн  зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө  11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө  2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 5,6-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top