Дорноговь аймагт Францын “Арева” компани ураны хайгуул, олборлолт хийж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж төрийн хамгаалалтанд байдаг мал сүрэг болон байгаль орчинд ноцтой хохирол учруулсаар байна гэж үзэн “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагаас тус газарт ажилласан байна.
Мал, амьтанд ноцтой аюул учруулж байгааг малчид дуулгасан байна. Малын дотор эрхтэн, элэг, бөөр уранаас болж хордож муудсан зэрэг ноцтой зөрчил илэрчээ. Мал бэлчээргүй болж малчдын амьдралд сөргөөр нөлөөлж буй юм.
Иймд “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид иргэдтэй хамтран өнөөдөр "Арева" компанийн өрөмдлөгийн ажлыг зогсоожээ. Компанийн ажилчид, малчид, ТББ-ынхны хооронд маргаан дэгдсэн байна.
Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )
Xn.. Orocuudaac canxvvjilt awcan xeden TBB-uud.. Orociin kompani baican bol xen ch yu ch duugaraxgvi de..
нааах чинь хэдэн даргын бизнес хөөж явуул
зөв дэмжиж бнаа