Авлигатай тэмцэх газраас Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж үзсэн. Тиймээс өнгөрсөн сарын 29-нд 461-р ангид саатуулсан. Улмаар АТГ-аас түүнийг нэг сараар хорих саналаа прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэвч саналыг хүлээж аваагүй юм.
Харин Нийслэлийн Прокурорын газраас Н.Золжаргалд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Ингэснээр түүнийг 461-р ангиас суллаж байгаа аж.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )
Цаанаа том хамгаалалттай хулгайч ялна биз бид яахав амаа бариад л хоцорно
Хулгайчууд угаасаа хулгайч царайтай л байх юмдаа.Суллаад л өршөөгөөд л даам гаргачихсан .
ингээд л энэ дундаас нэг хэсэг луйварчин мөнгөжинэ мэдээж санхүүжилтыг зол жаргал хийнэ сүүлд нь тэрэнд ямарч буруугүй байсын байналээ гэдэг дүгнэлт гарна үлгэр нэг иймэрхүү...
АТГ ажлаа хийгээч гэж загнана, хийхээр нь нэг иймэрхүү
xogiiin xulgaich novsh luivarchin