“Үдийн цай”-ны амталгаат өдөрлөг болов

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах зорилгоор амталгаат өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 24 дүгээр сургууль дээр зохион байгуулжээ. Өдөрлөгт төрийн өмчийн 15 сургуулийн цайны газар түрээслэгч болон эмч, үдийн цай хариуцсан ажилтан, эцэг эхчүүд оролцсон байна. Энэ үеэр  ерөнхий боловсролын 23, 24, 50, 57, 72 дугаар сургуулийн цайны газрын түрээслэгчид, эмч нар өөрийн сургууль дээр хийж хэрэгжүүлж буй сайн туршлагаа бусдадаа хуваалцаж, санал бодлоо солилцжээ.  Мөн Үдийн цайны амталгаа явуулж санал асуулгын дүнгээр цаашид хийж хэрэгжүүлэх, мөрдөх журам, зөвлөж гаргахаар болсон байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top