Ахмад аудиторын хөдөлмөрийг алдаршуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын II албаны аудитор Ш.Гүрпүрэвийн хөдөлмөрийг алдаршуулах “ Хөдөлмөрийн түүхэн замнал “өдөрлөг зохион байгуулжээ.  Төрийн аудитын байгууллагын залгамж халаа залуу аудиторууд  ахмад албан хаагчдын туршлагаас судлах,  өөрийн эрхэлж буй ажил, мэргэжлээрээ бахархах, үлгэр дууриалал авахад чухал ач холбогдолтой гэж тус арга хэмжээг зохион байгуулсан байна.    Өдөрлөгт Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга Ц.Ганболд, аудиторууд, аудитор Ш.Гүрпүрэвийн гэр бүл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хамт ажиллаж байсан хамт олны төлөөлөл оролцжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top