УИХ-ын дарга М.Энхболд МҮХАҮТ-д зочилж бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр М.Энхболд УИХ-аас бизнес, эдийн засгийн орчныг сайжруулах, эрх зүйн тогтолцоог оновчтой өөрчлөн шинэчлэх чиглэлээр МҮХАҮТ, бизнес эрхлэгчидийн төлөөллөөс орон тооны бус зөвлөхийг авч ажиллуулна гэдгээ мэдэгджээ. Тус танхим өнгөрсөн хугацаанд 2500 гаруй компанийг хамруулсан “Монголын бизнесийн орчны судалгаа” хийж, эрдэмтэн судлаачидтай хамтран “Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол” томоохон хэмжээний баримт бичиг боловсруулснаа УИХ-ын дарга өгчээ. НӨАТ-ын шинэ тогтолцоо хэрэгжсэнээр татварын орлого нэмэгдэж байгаа ч бүтээмж талдаа огт өөрчлөлт гараагүй. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Зөрчлийн тухай” хууль бизнес эрхлэгчдэд томоохон дарамт учруулж байгааг спикерт уламжилжээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )