Баянхошуунд “Лантуун дохио” төрийн бус байгууллагын санаачилгаар “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг барьж байгуулсан. Тус төвд 380 вольтын цахилгаан тавих ажил удаашралтай байснаас хүүхдүүдээ хугацаандаа авч чадахгүйд хүрээд байсан юм. Тэгвэл тус төв халаалтаа авч, өнөөдрөөс “Ид шидийн орон” төв хүүхдүүдээ оруулж эхэлсэн байна.
“Ид шидийн орон”-ы хүүхэд хамгааллын төвийн хоёр барилга нь дотроо түр хамгаалах байр, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, хүлэмж байрлаж буй юм. Мөн гаднаа хүүхдийн тоглоомын талбай, ажилдын гэр кампус байгуулагдсан.
“Ид шидийн орон” төсөл нь нэг удаагийн тусламж хэлбэртэй бус, зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд чиглэсэн олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах хүүхдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, хамгаалал зэрэг цогц асуудлыг шийдэж буй юм.

Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )