”Залуучууд ба төсөв” олон талт зөвлөлдөх уулзалт боллоо

2017 оны 11 сарын 30

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран "Залуучууд ба төсөв" олон талт зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Иргэний боловсролын төв" ТББ, НҮБ-ын Хүн амын хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Энэхүү уулзалт нь залуучуудын хөгжилд зориулсан төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд залуучууд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог бий болгож, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top