Эмэгтэй хүн бүр бусдад дур булаам, сайхан харагдах нууцхан хүсэлтэй байдаг. Тэгвэл “Гоо төрх” салон эмэгтэйчүүдээ улам илүү үзэсгэлэн гоог бэлэглэхээр шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ.
Mezolax HSR- ГИАЛУРОНЫ хүчилтэй арьс залуужуулалт ба био сэргээлт
Mezolax HSR нь био сэргээлтийн үйлчилгээтэй, залуужуулах коктейль аж. 58 идэвхжүүлсэн найрлагатай бөгөөд таны арьсыг сэргээх цогц үйлчилгээтэй. Коктелийг хижээл насны арьс, батга, хар батга, арьс томорсон нүхтэй ба өөх тусгаарлах зөрчилтэй арьсанд зориулан бүтээсэн байна. Биомиметик пептид цогц нь үрчлээг багасгаж хижээл насны арьсийг залуужуулж, хуурай болон бүдэг арьсыг амилуулдаг. Эсийн хоорондох эвлэрүүлэгчийн оронд эсийн солилцох явцыг идэвхжүүлдэг аж. Бүтээгдэхүүнд агуулагдах цэвэр гиалурон хүчил нь арьсыг чийгшүүлж томорсон нүхийг агшааж, коллаген, эластин болон эсийн дундах матриксийн бусад бүрэлдэхүүн хэсгийн ялгаралтыг сайжруулснаар арьсны уян хатан байдлыг ихэсгэдэг байна.
Mezolax LL – Нүүрний болон Бие галбир засах өндөр үр дүнтэй липид коктейль
Mezolax LL- Липид ба бие галбир засалт нь өөх шатааж арьсыг чангалах үйлчилгээтэй. Гурван төрлийн идэвхтэй бодис агуулсан тул бие галбир засах өндөр үр дүнтэй цогц бүтээгдэхүүн юм. Өөхөн эсийг задалж арьс доорх өөхөн эсийн хэмжээг багасгахад зориулагдсан аж. Мөн арьсыг сайн чангалж татан, нүүрний хэлбэрийг тодруулдаг байна. Энэхүү бүтээгдэхүүн нь адипцидын эсийг мембранд үйлчилж нэвтрэх чадварыг багасгадаг аж. Бэлдмэлийн үйлчлэлийн хэсгээс өөхийг гаргах үйлчилгээ үзүүлнэ. Үүний үр дүнд арьс доорх өөхөн хэсгийн хэмжээ нэмэгдэхүйц багасч “целлюлит” арилж , арьс чангарч, дээш өргөгддөг байна.
Mezolax SB- Сэвх нөсөө толбыг цайруулах бүтээгдэхүүн
Mezolax SB нь нөсөөнөөс урьдчилан сэргийлэх, багасгах болон насны нөлөөний толботой тэмцэхэд зориулагдсан аж. Зургаан төрлийн идэвхжүүлсэн найрлагатай, өндөр үйлчилгээтэй цайруулах цогц юм. Найрлагадаа эсийг өсгөх цитокин ба био синтетик хүчин, амин дэмүүд, үл исэлдүүлэгч ба ургатал ханд агуулжээ. Ямарч насны ангиллын арьсыг цайруулж цагааруулдаг байна.
Тус бүтээгдэхүүн нь дараах үйлчилгээг үзүүлнэ
-Гиперпигментаци (нөсөөжилт)
-Насны нөсөөнөөс урьдчилан сэргийлдэг
-Гоо сайхны үйлдлийн дараах нөсөөнөөс урьдчилан сэргийлэх
-Арьсны өнгийг гэрэлтүүлэх ба тэнцвэржүүлэх
-Арьсны өнгийг сайжруулна.
БОТОКС тариа
“Гоо төрх” салон нь мөн шинэ төрлийн тарилгыг нэвтрүүлжээ. Ботоксын тухай эмэгтэйчүүдэд янз бүрийн ойлголт байдаг. Тэгвэл юуны өмнө ботоксын тухай үнэн зөв мэдээллийг хүргэе.
Botulinum toxin (Botox) буюу Ботоксыг дэлхийн олон улсад гоо сайхны зорилгоор нүүрний үрчлээсийг тэнийлгэх зорилгоор хэрэглэдэг болсоор олон жил болж байна. Үүнийг зарим нэг мэдрэлийн өвчин эмгэгийн үед ч бас хэрэглэдэг. Тодорхой тун хэмжээгээр зөв цэгүүдэд тарихад ямарч хор нөлөөгүй уураг юм.
Хүний нүүрний булчингуудыг зажилбарын ба инээмсэглэлийн гэж хоёр ангилдаг. Инээмсэглэлийн булчингуудын агшилт нь түүнийг хучсан арьсан дахь үрчлээсийг бий болгоно. Ботоксыг тарихад тухайн хэсгийн мэдрэлийн ширхгээс булчинд сэрэл дамжих үйл ажиллагааг тодорхой хугацаанд саажуулж ингэснээрээ булчин суларч түүнээс улбаалан гардаг арьсны үрчлээсүүд тэнийнэ.
Хүн бүрийн бодисын солилцооны онцлогоос хамаарч 3-5 хоногийн дараагаас үйлчилгээ нь эхэлж 4-6 сар үргэлжилдэг
БОТОКСЫГ ХИЙХ ЗААЛТ
· Динамик үрчлээ -Өдөр тутмын хөдөлгөөнөөс үүссэн үрчлээс
/дух,хөмсөг ,нүд орчмын/
· Дөрвөлжин эрүү -Чангарсан эрүүний булчин багасгах алдарт V-LINE эмчилгээ
· Хөлийн булчин -Нарийхан шилбэтэй болох хялбар шийдэл
· Хатуу мөр -Эмэгтэйлэг мөрний шугам бий болгох
· Хөлрөлт зогсооно -Суга,гарын алга, хөлийн улын хөлрөлт бүрэн зогсооно
· Гоо сайхны зорилгоор бол ихэвчлэн 20-65 насны хүмүүст хэрэглэхэд тохиромжтой
· Залуу боловч гүнзгий үрчлээстэй бол үүнийг хийлгэж болно.
· 65-аас дээш насныхны арьсны үрчлээс нь зөвхөн булчингийн агшилтаас бус нэгэнт арьсанд гарсан өөрчлөлт буюу арьсны колаген ширхэг багассан тохиолдолд хийлгэж болох юм.
Гоо сайхныг эрэлхийлсэн эрхэм бүсгүй та “Гоо төрх” салоныг зорин очиж дараах үйлчилгээг авах боломжтой.
СИНДРЕЛЛА ТАРИЛГА
Глутатион тариа нь цистейн, глицин, глутамат гэсэн 3 төрлийн амин хүчлээс тогтсон бөгөөд бие мах бодийн бүх эсэд бага хэмжээгээр синтезлэгддэг бөгөөд элгэнд хамгийн ихээр нийлэгжиж байдаг аминхүчил юм.
Глютатион нь:
· Дархлалын системийг дэмжин цагаан эсийн тоог нэмэгдүүлж, чөлөөт радикалуудыг гадагшлуулах үүрэгтэй
· Элэгний үйл ажиллагааг дэмжин цусан дахь хорыг гадагшлуулна
· Булчингийн сулрал, архаг ядаргааг үүсгэж байгаа чөлөөт радикалуудыг саармагжуулдаг
· Арьс цайруулах үйлчилгээг үзүүлэхээс гадна, уян хатан байдлыг сайжруулна
· Элэгний хоргүйжүүлэх, уураг үүсэх үйл ажиллагааг сайжруулах, цөсний ялгарлыг ихэсгэх, нойр булчирхайн гадаад шүүрэл, бамбай булчирхайн шүүрлийг зохицуулагд оролцоно.
· Үрэвслийн болон харшлын үүсэлтийг дарна
· Коллаген үүсэлтийг нэмэгдүүлдэг.
ФИЛЛЭР
Арьс, гоо заслын салбарын шилдэг эмчилгээнүүдийн нэг болох Filler буюу дүүргэлт нь хүссэн төрхийг бүтээхэд тань туслах болно. Нүүрний унжсан, хонхойсон хэсгүүд болон гүн сорвинуудад тарьж дүүргэх зорилготой хийгддэг.
Доошоо чиглэсэн нугалаас үрчлээснүүд /нүдний доод зовхины, хамар уруулын гурвалжин, завьж/ тэнийснээр хүн наснаасаа залуу оворгүй харагдана.
Хийгдэх хэсэг:
- Навтгар , муруй хамрыг өндөрлөх
- Эрүүний болон аль нэг газрын хонхорхойг дүүргэх
- Уруулыг томруулж нүүрний зөв төрхийг бий болгоно.
Тарианы найрлага:
Дүүргэгчийн найрлагад гиалуроны хүчил ордог учраас усыг маш ихээр татаж харин өөрөө аажим алгуур задарч шимэгдэж байдаг. Иймээс дүүргэгч нь хатуулаг байдал, зуурамтгай чанар, ус таталт зэргээсээ хамаараад янз бүр байх ба хаана хийх нь ч бас ялгаатай.
1. Хатуулаг багатай зуурамтгай чанартайг нь уруул уруулын дээд хэсгийн үрчлээ, нүдний гадна талын сарвуу үрчлээнд хийдэг бол
2. Хатуулаг ихтэй ус таталт сайныг нь хамар уруулын гурвалжин, завьжны унжилтанд
3. Их хатуулаг тогтоц сайтайг нь хөмсөг хоорондын босоо хилэнгийн зураасан үрчлээ, эрүүний хонхор, хамар өндөрлөх, дух, шанаа зэрэг хөдөлгөөн багатай газарт дүүргэж гажгийг засч нүүрний хэлбэрийг зөв болгодог.
Үр дүн:
Дүүргэлт тарилга нь хамгийн хүндрэл багатай ажилбар .
Дүүргэлт буюу филлерийг хийлгэснээр үрчлээ тэнийж, төрх засагдан, арьс булбарай болно. Мөн хамар, уруул, хацар, духандаа дүүргэлт хийлгэж хүссэн төрхөө богино хугацаанд бүрдүүлэх боломжтой. Тарилга хийлгэсэн даруй үр дүн нь харагдах бөгөөд хэвийн ажил амьдралдаа шууд орж болно.
Давуу тал:
Филлер өвдөлтгүй, хавангүй, хөхрөлтгүй, зүсэлгүйгээр хоромхон зуурт төрхөө өөрчилж, залуу сайхан харагдах боломжтойн дээр үйлчилгээ нь 24 сар үргэлжилнэ.
ШИНГЭН ЛИФТИНГ буюу Гиалурон
Чийгшүүлэгч тариа буюу шингэн гиалурон, Aqua lifting ч гэх нь бий – Hialuronic acid /HA/ буюу шингэн гиалурон нь гель хэлбэрийн шингэн юм. Шингэн гиалурон нь арьсны үндсэн хэсэг болох уураг /коллаген/ эластинийг идэвхтэйгээр сайжруулах нөхөж өгснөөр арьсыг уян хатан чанга өөгүй тольгор гэрэлтсэн болгож цайруулдаг.
Шингэн гиалурон нь өөрөө усан суурьтай бөгөөд арьсанд усыг удаан хугацаагаар барьж байдаг онцлогтой. Ингэснээр арьсанд үүсэх сэвх, нөсөө, халуун оргих, хуурайшилт зэргийг алга болгодог. Гиалуроны хүчлийг арьсны нимгэн хэсгүүд болох зовхи, хүзүү, нүүрэнд хийж өгснөөр хөгшрөлийг удаашруулан залуужуулах ид шидийг бий болгодог.
Ямар ӨӨРЧЛӨЛТ үр дүнд хүргэх вэ
1. Өдөр бүр чийгшүүлэх тос түрхдэг ч хуурайшдаг хүн
2. Барзгар арьсыг сайжруулах, жижиг үрчлээстэй, нүхжилттэй хүн
3. Чийгшил дутагдаж унжсан арьсыг өнгөлөг чангаралттай болгохыг хүссэн хүн
4. Лазер болон арьс арчилгаа хийлгэсэн ч цайрахгүй байгаа хүн
5. Нүдний доод талдаа жижиг үрчлээ болон хар бор болсон хүн мөн хүзүү болон гарын жижиг үрчлээ ихтэй хүн
6. Хагалгаа болон бүтэн норкозонд орохгүйгээр хялбар мэс ажилбараар хурдан хугацаанд үр дүн авах боломжтой
7. Хурим болон ажлын шинэ жил, баяр ёслол зэрэг чухал үйл ажиллагааны өмнө жижиг үрчлээ арьсны өнгөө сайжруулахыг хүссэн хүн бүр “Гоо төрх” салоныг зорин очиж, бүхий л цогц үйлчилгээг нэг газраас аваарай.
Хаяг: 3-р хороолол Өргөө -ийн зүүн талд Дако төвийн 4 давхар 405 тоот
Утас: 70108510, 99665586

Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )