Киргиз улсад хүний эрхийг хамгаалах асуудал хурцадсан талаар олон улсын "Эмнести интернэшнл" байгууллага олон нийтэд дэлгэлээ. Тус байгууллагын ажилтнууд хувьсгал гарснаас хойш хийсэн судалгаандаа тулгуурлан дээрх дүгнэлтийг хийсэн байна. Тус улсад өнгөрсөн хугацаанд үндэстэн хоорондын жижиг мөргөлдөөн байнга гарч байсан бөгөөд 2016 онд хамгийн томд тооцогдох мөргөлдөөн болсон нь судалгааг олон нийтэд зарлах шалтгаан болсон аж. Тус улсад оршин суух узбек болон киргиз иргэдийн дунд ширүүн мөргөлдөөн болж, 100 гаруй хүн шархдаж, 1000 гаруй байшин сүйрсэн билээ. Ер нь 2010 оноос хойш Киргизэд дээрх шалтгаанаар 470 орчим хүн амь үрэгдсэн юм.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )
Uzbekuud kirgizuudees arai bierhuu evrop taldaa
өө монголд бол зүгээр л зам тээврийн ослоор үхдэг тоо байна шдээ