Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалт эхэллээ

2017 оны 11 сарын 29

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2017 онд баталсан  олон нийтийн цагдаагийн 224 орон тооны нөхөн хангалтыг хийх зорилгоор олон нийтийн цагдаагаар ажиллахаар судлагдсан иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг тус газрын даргын 2017 оны А/51 дүгээр тушаалаар 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна. 

Судлагдсан иргэдээс сэтгэц, эрүүл, мэнд, бие бялдрын шалгалтыг авч, тэнцсэн иргэдийг Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвд 21 хоногийн хугацаанд сургалт, дадлагад хамруулж, Дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Нийслэлийн цагдаагийн газрын даргын тушаалаар харьяа цагдаагийн хэлтсүүдэд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хороодын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top