Дэлхийд улс орнуудын баян, хоосны ялгааг хэмждэг “Gini Index” гэх судалгааг Дэлхийн банк жил бүр гаргадаг юм. Судалгаагаар манай улсын“Gini Index” 0.44 хувьтай гарчээ. Энэ нь Монгол 100 хүн тутмын 44 нь зайлшгүй шаардлагатай хүнс, бусад хэрэгцээт зүйлээ худалдан авах чадваргүй, орлогын хуваарилалт шударга бус байгааг харуулж байгаа юм.
Мөн Монгол Улс дэлхийн улс орнуудаас эмзэг байдлаараа хэддүгээрт орж байгаа судалгааг хийсэн байна. “Foreign Policy” сэтгүүл болон “Америкийн Энх тайвны сангаас” хамтран “Fragile State Index” буюу “Улсын эмзэг байдлын индекс”-ийн судалгааг гаргадаг аж. Тус судалгаагаар Монгол Улс 2017 оны чансаанд 56.70 оноогоор 178 орноос 128 дугаар байрт жагсаж байгаа юм.
2015 оны НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн судалгаагаар Монголын хүн амын 21.6 хувь нь нэн ядуу, 42.04 хувь нь бага орлоготой, 36.08 хувийг дундаж давхарга, 0.28 хувийг баячууд эзэлдэг гэсэн тооцоололыг гаргасан байдаг байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
shal hudal 70-80 huvi baih