Өнгөрсөн сарын сүүлээр Харумафүжи Д.Бямбадорж өөрийн нутаг нэгт сүмоч Таканоива Баасандоржийн толгой уруу шар айрагны шилээр цохиж, гэмтэл учруулсан хэрэг гарсан нь Японд төдийгүй Монгол нэлээдгүй шуугиан тариад байгаа юм. Тус хэрэг Тотторид болсон тойргийн тэмцээний дараа болсон бөгөөд тэмцээний дараа Монгол бөхчүүдийн хамтаар уусан аж. Энэ үеэр Харумафүжи болон Таканоива нар муудалцаж дээрх хэрэг гарсан юм.
Энэ явдлаас үүдэн Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах нь хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байсан. Тэгвэл Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах тухай хэвлэлийн хурал хийлээ.
Хурлын үеэр Харумафүжи Д.Бямбадоржийн багш ояаката мэдэгдэл хийхдээ нулимс унагасан юм. Тэрбээр хэлэхдээ “Миний шавь Ёкозуна цол хүртэл амжилт гаргасан хэрнээ сумогоо орхиж байгаад харамсаж байна. Шавь минь бэлтгэлээ маш сайн хийж, нийгэмд тустай ажилд байнга оролцож байсан. Би өдийг хүртэлх хугацаанд Харумафүжиг архи ууж, агсам тавьж байсныг харж байгаагүй. Яагаад ийм зүйл болсныг ойлгохгүй байна. Надад маш харамсалтай байна. Хэн нэгэнд буруу өгөхийг хүссэнгүй. Гэвч хийсэн үйлдэл нь Харумафүжигийн өөрийнх нь. Өнөөдрийг хүртэл биднийг дэмжиж ирсэн компаниуддаа баярлалаа бас уучлаарай. Сумогийн холбооноос хүлцэл өчье” гэсэн юм. Хурлын үеэр Харумафүжигээс сэтгүүлч нар дайрсан асуултыг асуухад багш нь түүнийг өмгөөлж байсан юм. Хурдлын үеэр хамгийн их эгдүүцэж уурласан хүн нь Харумафүжигийн багш байсан юм. Ояаката гэдэг үгийг ханзаар нь орчуулбал аав, эцэг гэсэн утгатай үг аж.

Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )
Япон хүн ингэж ярьж байхад нөгөө кёкшүзан Батбаяр нь Монгол бөхчүүдээ муулсан юм яриад Японы хэвлэл, ТВ-ээр явж байдаг таарч дээ
Монгол бөхчүүд бүгд сумо-г орхиод гарвал яадаг юм бол. Мэдээж хэзээ ч тэгж чадахгүй л дээ. Зүгээр яаах бол???
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ гэж одоо яая гэхэв
Mujik
Үнэхээр харамсаж байна
ХАЙРАН БӨХ ЗАЯАГҮЙ ЮМАА . БИ УЛААН ФEН НЬ БАЙСАН ЮМ . СУМО ҮЗЭХЭЭ БОЛИХООС ДОО .
Самуурай нарын бах нь ханаж дээ.Амаагийн араас гарах Монголчууд олон байгаа даа.
Dewjeeni deg jayg sumogiin deg jayg buh huni deg jayg gej bdag l bh ysiig ne yywal esiig ne daga gej ug bdag 1nt l ter nytagt bga yum chine yaponiiha deg jaygt barigdaj l taara tuunees bi mongol hun manai mongold tiim bdag bid tegj ussun gej bolohgui l bh ale ale ne l hunii nytagt neree hicheeh l estoi bsiin odoo tegeed yahaw dassan gazriin daawyy zuulun
Harumafuji min chi neg aldlaa.Gehdee onoson n ih.Chinii hiisen buyantai uil arvin tul ene aldaag chin tsairuulna. Japanuudiin urhind hezee ch orj medeh tul busad n ch gesen bolgoomjtoi b ai.Mongoliig mongoloor n gedeg operatsi ayultai shuu.