Бүсгүйчүүдийг харанхуй гудамжинд аваачин дээрэмддэг бүлгийг илрүүлжээ

2017 оны 11 сарын 29

 

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлж, саатуулан шалгаж байна.

Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 20-22 насны А, Б, Г нар бүлэглэн үйлддэг бөгөөд шөнийн цагаар таксинд явж байхдаа бар цэнгээний газрын үүдэнд зогсоод согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийг гэрэлтүүлэггүй, хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлийг нь дээрэмддэг байсан гэж мэдүүлжээ. Гэмт этгээдүүдийн хоёр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг нь дээд сургуульд сурдаг бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг 20-22 насны залуус аж.

Цагдаагийн байгууллагад уг хэргийн зарим хохирогч гомдол мэдээлэл ирүүлээгүй учир хохирогчдыг олж тогтоох ажиллагааг явуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаарай.

АНХААР: Охид, эмэгтэйчүүд шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Image may contain: one or more people, hat and indoor

Д.Тамир

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.146) 2025 оны 03 сарын 13

Эд хэзээ баригдсан юм бол?

1  |  0
Зочин(211.238.85.135) 2025 оны 03 сарын 13

Эмэгтэйчүүд архи ууснаар олзлогдож байна даа. Ер нь эмэгтэй хүн архи ууна гэдэг баыж болохгүй асуудал..Амьдрал дэар эрчүүд өөрсдөө архи уудаг мөртлөө архи уусан эмэгтэй хүнд дургүй байдаг. Шоудаж цаг нөхцөөхөд хэрэглэдэг хэрэглүүр юум шүү!!!

1  |  0
Ьв(103.212.117.220) 2025 оны 03 сарын 13

Мууд дээрэлхүү новш нар хоригдоод бж дээ

1  |  0
Шунаг(122.201.22.195) 2025 оны 03 сарын 13

Шуналын тулам новшийн дээрэмчдийг харанхуй гянданд гавлаад, хоол егехуйгээр хорьчих яадгийм!

1  |  0
Top