Алга болоод 27 хонож байгаа Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29

 УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг энэ сарын 26-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллажээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна.

Тэд Дорноговь аймагт ажиллаж, Замын-Үүд сум дахь гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсов. Дараа нь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017.11.02-ны өдөр найман настай Д.Сэржмядаг гэх эмэгтэй хүүхэд хичээлдээ явна гээд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй, хаана байгаа газар нь тодорхойгүй алга болсон хэргийн талаар мэдээлэл хийж, эрэн хайх болон мөрдөн байцаалтын чиглэлээр танилцуулга хийв.

ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ЭЦА-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрэн сурвалжлах хэлтэс, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна.
 
Охиныг эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумын 1,2,3,4,5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэнд дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 обьектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн аж.

Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээллийг хүргүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Цагдаагийн газарт хамтран ажиллах “Санамж” бичгийн хүрээнд албан бичиг, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгүүлж, идэвхжүүлэн ажиллах тухай хүсэлтийг албан тоотоор хүргүүлжээ.

БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлснийг хүлээн авсан. Одоогоор илэрсэн зүйлгүй, эрэн сурвалжлан олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна хэмээлээ.

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gerlee(66.181.183.151) 2025 оны 03 сарын 13

Mongoldoo bga bol yasan baih uchirtai ym boloo ymar hetsuu ym be hurdan oldoosoi

1  |  0
azaa(43.242.243.110) 2025 оны 03 сарын 13

Хятадруу ч тийм гарахгуйээ одоо хоер улс хоеуулаа их чанга болсондоо харин монголдоо гэхээр яасан байхуу л гэдэг байна хоорхий доо муу охин зурх овдочих юм

1  |  0
zo(103.242.45.50) 2025 оны 03 сарын 13

Adilhan shalgaj nevtruuleh uuregtei baij uursduduu itgeh argagui yum da. Gaaliinhniig ter chigeer ni solibol taarna. Ihenh mashin avliga ugch shalgaltgui orj garch bdg. Hyataduudiin ugeer ug hiihee boli.

1  |  0
Zochin(202.179.31.15) 2025 оны 03 сарын 13

Ёстой гайхшаа бараад сууж бна. Хятадын хилээр гараагүй юм бол Монголдоо л бна гэсэн үг. Тэгээд хаачив аа? Одоо яана аа. Хаанаас олох вэ? Нөгөө олон бөө удганууд яасан бэ? Бодохоос аймаар. Муу юм бодохоос зайлаад олдоосой гэж залбираад сууж бна.

1  |  0
Top