Япон улс цөмийн эрчим хүч ашиглах журмыг зөрчсөн нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

Олон Улсын Цөмийн Энергийн Агентлаг цөмийн найдвартай байдлыг сайжруулах, стандартыг шинэчлэн батлахаар болжээ. Цөмийн эрчим хүчний станц болзошгүй осол аваараас найдвартай сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар олон улсууд зөрүүтэй байр суурьтай байна. Асуудлаа бие дааж шийдсэн нь дээр гэж үзэж байгаа нэг хэсэг байхад ОУЦЭХА-аас цөмийн үйл ажиллагааг зохицуулдаг олон улсын нэгдсэн хууль тогтоомжийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Японы Фүкүшимагийн станцад гарсан ослоос сургамж авсан Герман тэргүүтэй улс гүрнүүд эхнээсээ цөмийн эрчим хүчнээс татгалзаж эхэлсэн. Гэсэн ч цөмийн хор уршиг, болзошгүй аюулаас бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой болох хүртэл ихээхэн хугацаа шаардлагатай гэж үзжээ. Япон улс атомын цахилгаан станцын ослын үед дагаж мөрдөх ёстой журмуудыг зөрчсөн нь тогтоогдсон аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top