Ерөнхий боловсролын сургуулиуд, тэр дундаа нийслэл дэх улсын сургуулиудад тулгамдаж байгаа нэг асуудал нь хүүхдийн автобус юм.
Нийслэлийн хэмжээнд 213 сургууль хүүхдийн автобустай. Үүний 119 нь төрийн өмчийн сургууль байна. Гэвч үйлчилгээнд явж буй дийлэнх автобус энэ зориулалтаар ашиглах боломжгүй. Тухайлбал 10 жил ашигласан автобусаар хүүхэд тээвэрлэхгүй гэсэн стандартыг хангадаггүй аж. Тиймээс стандарт хангасан хүүхдийн автобустай болох эрэлт зайлшгүй гарч байгаа юм.
Тэгвэл эл хэрэгцээнд тулгуурлан “Эколог бус” компанийн хамт олон Монгол Улсад мөрдөгдөж буй стандартад нийцсэн хүүхдийн автобусыг Монголдоо үйлдвэрлэж эхэлжээ. Одоогийн байдлаар гурван автобусыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна.
Автобусыг ирэх 12 дугаар сарын 15-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн залуучуудын холбооноос зохион байгуулах “Инноваци автотээвэрт” өдөрлөгөөр танилцуулах юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
үйлдвэрлэж бишээ угсарч гээ ч манай улс зайн хураагуураас эхлээд бусад олон эд ангийг үйлдвэрлдэггүй ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Жаргалсайхан гэж өвчний үүр байаа иим зөвлөх хэрэггүйдээ женко минь
une ni hed ve