Зааны ясан эрэг улсын Засгийн газарт Европын холбооны зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсан билээ. Европын холбоо Зааны ясан эргийн Сан Педро, Абижан зэрэг гол боомт хотод хориг тавьснаас болж тус улс экспортын гол бүтээгдэхүүн болох какаогоо гадаад зах зээлд гаргаж чадахгүйд хүрээд байгаа юм. Европчууд мөн саяхнаас Баруун Африкийн төв банктай сүлбэлдэн Зааны ясан эргийн банк санхүүгийн тогтолцоог боомилох ажиллагааг хэрэгжүүлэхээр санаархаж байгаа. Хэрвээ ингэх юм бол тус улсын иргэд цалингаа авч чадахгүйд хүрэх гэнэ. Хориг удаан үргэлжилбэл энэ улсад хүмүүнлэгийн хямрал нүүрлэнэ хэмээн ажиглагчид түгшиж байна.
Зааны ясан эргийн нөхцөл байдал эдүгээ яг л монголчуудын картын барааны тогтолцоотой байх үеийг санагдуулж байна. Дэлгүүрүүдээр цэвэр ус нүдний гэм болсон бөгөөд өргөн хэрэглээний бараа авахын тулд өглөөнөөс эхлэн дугаарлаж хонох шахаж байгаа аж.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )
яасан гэж хөөрхий улсыг дарамталж байнаа
Кап орон болох франц,англи герман Испани Ану гээд хөгжилтэй иргэдийнх нь амьдралын түвшин өндөр олон орон байнаа. Тэдний ихэнх нь эд хөрөнгөөр ханалаа одоо хүний зовлонгоор амьд байхдаа цадаад авья гэсэн юм шиг бодлого явуулдаг юм.
Новшын капиталистууд хүний зовлонгоор жаргах юм даа
Бид маханд ингэж л оочерлодог байж билээ.Их удахгүй усанд ингэх юм байх даа.Алтны болон уул уурхай луйварчдыг л хамгийн түрүүн усаар дутаалгах юм шүү.