Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт гурав дахь удаагаа оролцлоо. Түүнээс өмнө Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэр Хурц юуны тухай үнэн хэлсэн, юуг худал ярьсан талаар Сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлсэн юм.
Хурцын хэлсэн үнэн
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Тэр гурван үнэн зүйл хэлсэн. - Хурцын ярилцлагыг үзэхдээ баталгаатай нь дээр гээд цаасан дээр буулгасан юм.
Нэгдүгээрт:Эрдэнэтийн 49 хувийн луйварт гар, бие оролцсон гэж хүлээлээ.
Хоёрдугаарт:“Сахал” Эрдэнэбилэгтэй салшгүй холбоотой гэдгээ зөвшөөрсөн
Гуравдугаарт: Эрдэнэтийн асуудлаар хойшоо гарч Оросуудтай уулзаж байсан гэсэн гурван үнэнээ хэлсэн шүү. Үүнд нь олзуурхаад байгаа юм.
Хурцын хэлсэн худал үг
Тэрээр,
Намайг Хууль зүйн сайдаар ажиллаж байх хугацаанд Зоригийн хэргийг шалгаруулах ажлын хэсэг дөрвөн удаа өөрчилсөн. 14 хүнийг цагдан хорьсон гэсэн нь дэгс. Зоригийн хэргийг шалгахад салбарын сайд нөлөөлөх ямар ч боломжгүй.
Хурц Энхбатыг баривчилж ирсэн гэдэг. Хулгайлж авчирсан юм.
Хойд Солонгосоос 300 мянган долларын нэхэмжлэл ирснийг Нямдорж сайд мэднэ гэж худлаа хэлсэн. Хойд Солонгост Хурцын найз Элчин сайдаар ажиллаж байгаа шүү. Ер нь, Хурцын ярьсан ихэнх зүйл худал.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
За даа, Нямдорж мэдсээр байж ил гаргах ухаанаа хийхэд яасан олон хууль зүйн сайд байсан юм шүү ээ. ТЬэгвэл өөрөө хулгайч, худалч, луйварчин болж таарах нь ээ дээ, Нямдорж хүү минь арай дэндсэн нөхөр шүү. Чамаас илүү хууль мэддэг залуучууд зөндөө байна ш дээ. битгий мэдэмхийрээд бйа, Нямдоржоо. Хий л шантаажлахаас цаашгүй царайгүй дэүүрсэн нөхөр шүү, Нямдоржоо.