Харумафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сарын сүүлээр өөрийн нутаг нэгт сүмоч Таканоива Баасандоржийн толгой уруу шар айрагны шилээр цохиж, гэмтэл учруулсан хэрэг гарсан нь Японд төдийгүй Монгол нэлээдгүй шуугиан тариад байгаа юм. Тус хэрэг Тотторид болсон тойргийн тэмцээний дараа болсон бөгөөд тэмцээний дараа Монгол бөхчүүдийн хамтаар уусан аж. Энэ үеэр Харумафүжи болон Таканоива нар муудалцаж дээрх хэрэг гарсан байна.
Японы мэргэжлийн сумогийн түүхэнд 1991 оноос Кёкүшюзан Б.Батбаяр анхлан хөл тавьснаас хойш Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын залуу үеийн дөрвөн ёкозуна төрж Монголчууд Наран улсын дэвжээнээ эх орныхоо нэрийг мандуулсан. Тэгвэл дээрх хэргийн тухай Кёкүшюзан Батбаяр “Хоёр бөхийнх нь ояаката нар хоорондоо харилцаа муу учраас намайг хоёр бөхтэйгээ уулзаад эвлэрүүлээч гэж гуйсан. Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар хоёр бөхтэйгээ цуг уучлалт гуйчихвал энэ асуудал зогсчихно гэж найдан Японы сүмо бөхийн холбооноос надад хандсан. Гэхдээ би хоёр бөхтэй уулзаж чадсангүй. Япончуудын өмнө уучлалт гуйгаад өнгөрчих асуудал биш болсон. Зодсон нь ч Монгол зодуулсан нь ч Монгол болохоор тэр энэний талд гэсэн юм байхгүй” хэмээн мэдэгджээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )
yponchuud yaj shiideh ni manid hamaagui olon niitiin hergsleer haraal muuhai ug bicheed baihad ustgadaggui saituudiig haah heregtei ym baindaa
Chamaig hench guihgui.
shaaltuur shaa muu sda
Shaa shaa muu shouchin sda....