Илүү хугацаагаар ял эдэлсэн иргэнийг төлөөлөн шүүхэд ханджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

Хүний эрхийн Үндэсний комиссоос иргэн Т.Батбаярыг төлөөлөн түүнийг хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 112,136,100 төгрөгийг төрөөс нөхөн төлүүлэхээр ханджээ. Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2/283 дугаартай албан бичгээр төлөөлөн нэхэмжлэл гаргасан байна.

 Мөн иргэн М.Батсүхийг хууль бусаар илүү хугацаагаар ял эдлүүлэн гэм хохирол учруулсан тохиолдол гарсан. Тус комиссоос  иргэнд учирсан гэм хорын хохирол 351712000 төгрөг нөхөн төлүүлэхээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 3/297 дугаартай албан бичгээртус тус төлөөлөн нэхэмжлэлээр ханджээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top