Эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсан иргэнд 9.6 сая төгрөгийг нөхөн олгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

Хүний эрхийн үндэсний комисс иргэдийн эрхийг хангах үүднээс өнгөрсөн онд  хууль бусаар эрүүдэн шүүгдсэн хохирогчийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн Д.Мөнх-Эрдэнэд хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 238,227,592 төгрөг нөхөн төлүүлэхээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1/625 дугаартай албан бичгээр төлөөлөн нэхэмжлэл гаргасан аж. Комисс анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.  Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор 9,636,700 төгрөгийг хангаж, 228,590,892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

- Сэтгэл санааны хохирол 4,992,000

- Эрүүл мэндэд учирсан хохирол 2,219,400 төгрөг

- Тээврийн зардал 97,800 төгрөг

- Хууль зүйн туслалцаа авсан хөлс 2,300,000 төгрөг

- Нотариатын үйлчилгээнд төлсөн хөлс 27,500 төгрөг хэмээн тогтоожээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top