Ёслол хүндэтгэлийн өргөө байгуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

Нийслэл, дүүргийн тэргүүний 115 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ой 2017 онд тохиожээ. Тус цэцэрлэгт 700 гаруй хүүхэд хүмүүжиж, 50 гаруй багш ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна. 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд цэцэрлэгийнхээ дэргэд Монгол гэр барьж “Ёслол хүндэтгэлийн өргөө”-г байгуулсан  байна. Түүнчлэн эцэг, эхчүүдэд зориулж 300 гаруй цэцэг бүхий “Бид цэцэрлэгтээ хайртай” бүтээлийн үзэсгэлэн, “Эко орчин бидний нөхөрлөл” амьд цэцэгсийн үзэсгэлэн”-г  гаргажээ.   Тус цэцэрлэгт 2015-2016 онд улсын төсвийн тэрбум 150 сая төгрөгөөр 150 хүүхдийн багтаамжтай өргөлтгөлийн барилга барьж, 21 ажлын байр шинээр бий болгосон байна. Мөн зургаан жилийн хугацаанд Японы  “Өвсний үндэс” хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сангаас зургаан төсөл хэрэгжүүлж гадна орчны тохижилт, сургалтын нөхцлөө сайжруулсан  байна. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top