"Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ-ын удирдлагууд хилийн чанад дахь Монголчуудын болон ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
"Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Амарбаясгалан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Бид өнөөдөр ОХУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамны шударга бус үйлдлийг олон нийтэд мэдэгдэх болно. ОХУ-д засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнууд маань сар бүр 20 долларын тэтгэлэг авдаг. Мөн 250-300 долларыг эцэг эхээсээ болоод өөрөөсөө гаргаж амь даатгалаа хийлгэдэг. Авч буй 20 доллар нь утасныхаа сарын төлбөрөө төлж дийлдэггүй. Эдгээр залуусын эрх ашиг маш их зөрчигддөг . Тухайлбал, Москва хотод байрлах нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх гуравдугаар спорт заалыг Манай элчин сайдын яам жилийн өмнөөс түрээсэлчихсэн. Тус заал нь Монгол Улсын өмч бөгөөд оюутан залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагддаг байсан. Мөн Москва хотын төвд элчин сайдын хоёрдугаар байр буюу дипломат статустай байр гэж бий. Гэтэл тус байрыг элчин сайдын яамнаас түрээслээд 15 жил болж байна. Тус байрны нэг хоёрдугаар давхрыг Консул, МИАТ, Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар ашигладаг. Бусад давхруудыг хувийн зорилгоор түрээслүүлсэн. Элчин сайдын яамны хууль бус үйлдэл үүгээр ч зогссонгүй. Найман жилийн турш элчин сайдын яамнаас Монгол хүнээ орогнуулах байрыг гаргаж өгөлгүй байсаар өдийг хүрсэн. Манай "Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ Элчин сайдын яамны 17 давхар байрны дөрвөн өрөөг түрээсэлж, хувиасаа мөнгө гаргаж, жил бүр гэрээгээ сунгуулдаг. Үүний гурван өрөөнд монгол иргэдийгээ орогнуулдаг. Тухайлбал, шоронд орсон, өвчин туссан гэх мэт хүмүүсийг манай байгууллага орогнуулаад найман жил болж байна. Тэдний бичиг баримтыг цэгцлэх, Монгол Улс руугаа буцаах гэх мэт ажлыг бид хийж гүйцэтгэдэг. Бид энэхүү ажлаа хийгээд болоод л байсан. Гэтэл сүүлийн хагас жилийн хугацаанд Орос Улс дахь элчин сайдын яамтай үл ойлголцол үүссэн. Энэ оны аравдугаар сараас манай өрөөний цахилгаан, усыг нь таслах болсон. Энэ нь бидний ажлыг зогсоосноор барахгүй, Тус өрөөнүүдэд байрлаж байсан иргэдийг орох оронгүй болгосон. Бидний байрыг булааж авах шалтгаан нь тус байрыг зочид буудлын шугамаар ажиллуулах юм. Үүнийг бид хатуу эсэргүүцэж байгаа. Элчин сайд Б.Дэлгэрмаатай энэ талаар ярилцсан ярилцлага сошиал орчинд цацагдсан. Москва хотод байрлах манай элчин сайдын яам нь маш их хөрөнгөтэй. Тус яам иргэддээ үйлчлэх ёстой байтал эсрэгээрээ байр түрээсэлж иргэдийгээ шулж байна. Подвалаасаа эхлээд л гадна, дотнын хүмүүст түрээслүүлчихсэн. Энэ байдлыг бид эсэргүүцэж байна. Манай "Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ нь ОХУ-д ганц зөвшөөрөгдсөн байгууллага бөгөөд иргэдийнхээ төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл бидний үйл ажиллагааг хаан боогдуулж байгаад бид бухимдалтай байна” гэлээ.
Одоогийн байдлаар "Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ нь өөрийн байраа авч үлдэхийн тулд Москва хот дахь элчин сайдын яамыг шүүхэд өгөөд байгаа аж. Мөн төр засгийн удирдлагуудад ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг эргүүлэн татах шаардлагыг хүргүүлсэн байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )
Гадаадад монголчуудаа дарамталж луйвардаж амьдардаг Амараа мэтийн хунд гаруудад таалагдахгуй болохоор ийм асуудал гаргах болжээ тэнэг хунд ч ойлгомжтой
mongol ulsiin ner gutaasan ene met elchin nertei balai teneg munhag humuusee erguulen tataachei.ichij uhlee.
Оросод ажиллаж амьдарч сурч нааш цааш зорчин явж бгаа гээд мэдээж маш олон монгол иргэдийн асуудал хондогдоно Тэр болгонд л хурч уйлчилж тэдний толоо ажиллах ёстой хумуус бол тэндэх ЭСЯамныхан угуй тэгээд тэдний толоо биш эсрэгээрээ эрх ашгийг нь зорчоод байвал тэнд эрх ямба эдэлж цалин хангамж авч суух эрхтэй юу Зайлуул 2 наад муухай ааштай мунхаг авГАЙ-г
хөөх арай арай
Энэ ёстой ааш муугийн туйл хүүхэд гаргаагүй балай авгай амьдрал гэж юу байдагийг юу ч мэдэхгүй энэ балай авгайтай хэн хамт ажилах вэ ? Дээ зүгээр энэ балай авгайг Цензургүй яриа нь Мөнхбясгалангаас асуу энэ намар Владивостокд юу болсон юм бэ ? Гээд ерөнхийлөгчөөс ч том байсан шүү аймаар авгай
зөв байна тэр,балай авгайг хөөж ирүүл лаварсан хог вэ АН ын бас нэг идүүр тэнд шулаад хэвтэж байгаа байхгүй юу зайлуул!!!!!