1894 онд Чех улсад үүсгэн байгуулагдсан Европын гутлын алдарт брэнд BATA нь албан ёсны франчайзинг эрхтэйгээр Монгол Улсад нээгдээд багагүй хугацаа болж байна. BATA нь 60 гаруй улс оронд, 70 толгой компани, 4700 гаруй нэрийн дэлгүүр, 100 мянга гаруй франчайнг дэлгүүртэйгээр дэлхий даяар тархсан глобал компани юм.
"Bata" брэндийн Монгол дахь салбар өргөжижиж шинэ салбараа Скай их дэлгүүрт өнгөрөгч амралын өдөр нээлтээ хийлээ. Тус нээлтэд BATA брэндийн үнэнч хэрэглэгчид цугларсан байсныг онцлоё.
Дэлхий даяар өдөрт нэг сая хос гутал борлуулдаг нь дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн нэг болж чадсаны баталгаа аж. BATA нь гэр бүлийн гишүүдэд зориулсан буюу орчин үеийн залуучуудын North star, спортын Power, уулын Weinbrenner, бүсгүйчүүдийн Marie clarie, хүүхдийн Bubble Gummer гэх мэт өргөн сонголттой байдаг нь тус брэндийн давуу тал юм.

Bata брэндийн Монгол дахь салбарын захирал Б.Ангараг
"Манай BATA брэнд нь 2017 онд Монголд орж ирсэн. Европын 17 гаруй улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн, загварлаг, чанартай гутлыг Монголынхоо хэрэглэгчдэд түгээж байгаадаа баяртай байна. BATA брэндийн салбар дэлгүүрүүд Махmall, Улсын Их дэлгүүр, Улаанбаатар Их дэлгүүрт тус тус борлуулдаг бол үйл ажиллагаагаа өргөжүүлж Скай их дэлгүүрт салбараа нээж байна. 120 гаруй жилийн түүхтэй BATA брэндийн гол давуу тал нь чанар, хөлд хамгийн тав тухтай байдал бөгөөд үүсгэн байгуулагч Томос Бата-ын үндсэн зарчим Бидний үйлчлүүлэгч бол бидний багш" гэсэн уриатайгаар бүх техник технологийн шийдэл, загварын чиг хандлагыг тодорхойлж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна. BATA брэндийн бүтээгдэхүүнд материалын хувьд арьс, илэг зэрэг олон төрлөөс сонголтоо хийх боломжтой" гэлээ.









Холбогдох утас:
Сэтгэгдэл ( 0 )