БНХАУ-ын дундаж орлоготой иргэдийн тоо 399 саяд хүрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

 Дэлхийд эдийн засаг болоод техник технологи, хүн амаараа БНХАУ тэргүүлэх болоод байгаа юм. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпинийг Мао Цзэдунаас хойших хамгийн шилдэг удирдагч хэмээн цоллоод байгаа билээ. Учир нь Ши Жинпин ерөнхийлөгч болсноосоо хойш авлигатай хатуу тэмцэж эхлэхээ мэдэгдэн, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлсэн юм. Тэгвэл эдгээр ажлын үр дүнд  БНХАУ-ын дундаж орлоготой иргэдийн тоо 399 саяд хүрсэн байна. Цаашид энэхүү тоог 2022 он гэхэд 784 сая болгохоо мэдэгдээд байгаа юм. Хятад Улсын хурдацтай хөгжлийг хүн амын өсөлттэй нь холбон тайлбарладаг байна. АНУ-ын нийт иргэдийн тоо 326 сая бөгөөд Европын холбооны нийт иргэдийн тоо 510 сая юм. Энэхүү тоо нь Хятад улсын хүн амын тоотой харьцуулахад хаана нь ч хүрэхгүй аж. Хятад улсад 2010 онд 1,370,536,875 хүн тоологдсон байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top