Онцгойгийнхон спортын шилдгүүдээ тодруулав

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны спортын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд ОБЕГ-ын 9 багийн 80 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны спортын тэмцээн гар бөмбөг, ширээний теннис, дардас гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдсан. Шилдэг эрэгтэй тоглогчоор, ГТТГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Г.Нармандах, эмэгтэй тоглогчоор  ГШУГ-ын мэргэжилтэн, хошууч Ч.Туяа нар шалгарлаа.

Дардасны тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг УНХТГ-ын хэлтсийн дарга, ахмад Ч.Отгончулуун, мөнгөн медалийг ГШУГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Болдхүү, хүрэл медалийг ЗУГ-ын мэргэжилтэн, дэслэгч Д.Нацагдорж нар шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд  алтан медалийг ГУСГ-ын ОНХТ-ийн ахлах мэргэжилтэн, дэслэгч Ш.Анхтуяа, мөнгөн медалийг СХХОГ-ын мэргэжилтэн, ахлагч Д.Пагмадулам, хүрэл медалийг ГСХ-ийн мэргэжилтэн, дэд хурандаа Н.Бадамханд нар шалгарлаа. Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр гуравдугаар байрыг Гамшгийн шуурхай удирдлагын газар, хоёрдугаар байрыг Гамшиг судлалын хүрээлэн, нэгдүгээр байрыг Гал түймэртэй тэмцэх газрын баг тамирчид эзлэн Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын 2017 оны аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top