Нийслэлийн Тээврийн газраас Улаанбаатар Смарт Карт ХХК, Сити баз консалтинг ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавьж ажиллажээ.
Тус шалгалтыг Нийслэлийн Тээврийн газрын 18 Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн 4 мэргэжилтэн, Сити базконсалтинг ХХК-ийн 249 шалгагч, 6 хяналтын ажилтаннарын хамтарсан нийт 277 хүний бүрэлдэхүүнтэй баг гарсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:3 ‘’Зүүн салаа-Халдвартын эмнэлэг’’, Ч:51 “3,4 дүгээр хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд давхардсан тоогоор 2868 тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлж байсан 83822 зорчигч хамрагдаж 19525 зөрчил илрүүлжээ.
Шалгалтын хугацаанд 4 чиглэлд 72 дэлгүүр, 8 ТҮЦ, 21 сонингийн цэг, 8 зах, 1 эмийн сан, 1 кофе шоп нийт 161 гэрээт цэнэглэх цэгүүдийг шалгахадүйл ажиллагаа хэвийн явагдаж байсан байна. Мөн тус шалгалтаар 6 иргэнийг картжуулан, 71 зорчигчийн картыг 205600 төгрөгөөр цэнэглэсэн юм.
Тус шалгалтаар зөрчил гаргасан нийт зорчигчдод “Автотээврийн тухай хууль”, “Зөрчлийн тухай” хуулиудын холбогдох заалтуудыг танилцуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар санамж бичиг тараан ажилласан. Мөн зарим зөрчилд холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгуулийн арга тооцсон байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
ZORCHILIIN HUUL TEEVERT BOLJ BNA TSAASHLAAD TORGOHOD TOHIROMJGUI ZAALT TUSGAJ