Цагдаагийн алба хаагчид томуугийн эсрэг вакцинд хамрагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/395 дугаар тушаалын дагуу Цагдаагийн ерөнхий газарт 3.5 сая төгрөгийн томуугийн эсрэг вакцин 1700 тун хуваарилагдсан. 2017 оны 11 дүгээр сарын 21, 22, 24-ны  өдрүүдэд томуугийн эсрэг вакцинд шуурхай хамруулах ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран  зохион байгуулжээ. Вакцинжуулалтад  900 гаруй алба хаагч хамрагдсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top