Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээнд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлэх болзлоо хангаад байна. Фүкүка хотноо болж буй Кюүшюү башёгийн 14 дэх өдөр буюу өчигдөр Хакүхо Эндог давснаар 13 даваа, нэг унаатай болж маргаашийн барилдааныг хүлээлгүй башёд түрүүлэх болзлоо хангалаа. Түүний араас хоёр унаатай нэхэж явсан Хокүтофүжи, Окиноүми нар өнөөдрийн учраа бөхдөө ялагдсан юм.
Ингэснээр их аварга Хакүхо М.Даваажаргал сүмогийн түүхэнд 40 дэх түрүүгээ авах болзлоо хангалаа. Хакүхо өнөөдөр озэки Гоэйдотой барилдана.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Арлын чөтгөрүүд халхын хүүгийн амжилтбг хэзээ ч эвдэж чадахааргүй өоллоо доо?!?!