“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа

2017 оны 11 сарын 24

Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтыг “Старс” сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын 40 гаруй мэдээллийн технологийн албан хаагчид сургалтад хамрагдлаа гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top