ХХААХҮЯ-ны санхүүжилтээр үлийн цагаан оготны устгал хийхийн зэрэгцээ шувууг хамгаалах зорилгоор ажил хийгдэх ажээ. Шувууны суудлыг өөрөө хийж заасан газар байршуулан хүлээлгэн өгсний дараа нэг суудалд 8000 төгрөг авна. Суудал хоорондын байрших зай 300-500 метр. Газраас 1.5 метр өндөр, хөндлөн модны урт 40 см байх бөгөөд бат бөх суулгах шаардлага тавигджээ. Өөрөө хийхгүй тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газраас шувууны суудал авч, заасан газарт байршуулсан тохиолдолд үнэлгээ 50 хувь буурч 4000 төгрөгийн хөлс авна.
Шувууны үүрийг орон нутгийн Засаг даргын Тамгын газраас авч, заасан газарт байршуулна. Хүлээлгэж өгсний дараа нэг үүрийг 8000 төгрөгөөр бодож ажлын хөлс олгох ажээ. Ингэхдээ шувууны 10 суудал тутамд нэг үүр байршуулахаар төлөвлөсөн байна.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )
ULIIN TSAGAAN OGOTNIIG ES BUSAAR HOROOJ BNA NUGEL BOLNO HUN SHIG SETGEHGUI