Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага хамтран “Үйлчилгээний чанараыг-Амьдралын чанарт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг арваннэгдүгээр сарын 1-нд зохион байгуулна.
Тус уулзалтад БНСУ-ын хөдөлмөр нийгмийн халамжийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид оролцон илтгэл тавьж, туршлага солилцох юм. БНСУ-ын эрдэмтэд энэ сарын 30-нд Монгол Улсад хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтсансүхтэй уулзлжээ. Уулзалтын үеэр Монголын гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон байна.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )
medlegresmedeelrl ruu nolovsroloor emchile