Чингэлтэй дүүргийн 19 хорооны хэсгийн ахлагч нар, иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг, олгох сургалт явуулжээ. Сургалтаар иргэдийг аюулгүй амьдрах арга ухаанд сургах, гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн талаар ойлголт өгч, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг дадлага олгожээ. зорилготой юм. Тус дүүргийн 1-19 дүгээр хорооны 170 гаруй хэсгийн ахлагч, иргэдийн төлөөлөл хамрагдсан байна. Энэ үеэр утааны төрөл, хор уршгийн талаар ойлголт өгч, гал үүсвэрлэн гарч эхлэх үеэс утаажилт бий болох, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хорт утааны аюул, шинж чанарын талаар ойлголтоо нэмэгдүүлж шийдвэр гаргах талаар мэдлэг өгч, дадлага хийлгэжээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )