Монгол үрийн сармис дархлаа сэргээнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

  Өвлийн улиралд ханиад томуу ихэсдэг. Харин иргэд та бүхэн хоол хүнсэндээ  цэвэр сармисыг хэрэглэвэл ханиад томуу тусахаас урьдчилан сэргийлж, биеийн дархлааг сайжруулах сайн талтай юм. Хүйтний улиралд манайхан ханиаднаас сэргийлэх үүднээс хар шөл хийж уух, битүү хоол зэрэгт сармис хийж иддэг. Өвлийн улиралд сармис сайн хэрэглэснээр ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлэх, дархлаа сайжруулах олон талын ач тустай юм.

Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай юм байна. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм.

 Манай орны хувьд Ховд, Увс, Сэлэнгэ аймгуудад тариалж байгаа. Дашрамд сонирхуулахад Ховд аймгийн Буянт сумын үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан байгалийн органик бүтээгдэхүүн болох ааг, амт сайтай цэвэр монгол  үрийн сармисыг тариланчид их хэмжээгээр худалдаалж эхэлсэн байна.

Холбоо барих утас :8811-1817



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top