Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа "..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас... лицензээр баяжсан хэсэг бүлэг бүхий хүмүүс буюу 30 гэр бүл байна” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.
Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 3 )
Зөв өө нэрсииг нь зарлаач шалгалтын дараа . Уих гишүүд л байгаа шүү дээ томчууд . Эби сү батболд ,энх-амгалан , дэлгэрсайхан, м энхболд , чойжилсүрэн , номтойбаяр элдэв-очир гээд нэр ус тоо ширхэгтэй нь зарла уг нь АТГ прокуророрын дарга нарыг солиод шалгах байсиим даа
Баттулга, Энхболд хоёр хэлсэн үгэндээ бантаад МАН-ын хэдэн лиценз эзэмшигчдийг буланд шахах гэж байгаа юм байх даа??? Ардчилсан намд ч бас олон лицензтэй хүмүүс байгаа. Тэднийгээ шалгах болов уу харж л байя.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД БОЛОН ГАДААДЫН ИРГЭНД НЭГ ХҮНД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗНИЙ ХЯЗГААРЛАЛТЫГ ХУУЛЬЧЛАН ТОГТООЖ ӨГӨХ ШААРЛАГАТАЙ БНА. ОДОО ХЭН ГЭДЭГ ХҮНД ХИЧНЭЭН ШИРХЭГ ЛИЦЕНЗ ОЛГОГДСОН БАЙГАА НЬ НУУЦ БӨГӨӨД МЭДЭГДЭХГҮЙ БНА ДЭЭХЭН ҮЕД 1 ХҮНИЙ НЭР ДЭЭР 80 ГАРУЙ ЛИЦЕНЗ БНА ГЭЭД Л ШУУГИАД БАЙСАН ТИЙМ БОЛ АРАЙ ДЭНДЭНЭ. 1 ХҮНД 3 ААС ДЭЭШ ЛИЦЕНЗ ОЛГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ УЛСЫН МИНЬ ГАЗРЫГ ЗАРЖ НАЙМААЛАГЧИДЫН ХУДАЛДААГ ӨРНҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА. ҮҮНИЙГ ХУУЛЧИЛЖ ӨГНӨ ҮҮ? МОНГОЛ УЛСЫН БАЯЛГЫН ЛИЦЕНЗИЙГ ГАДААДЫН ХҮНД ХУДАЛДСАН БОЛ ЗААВАЛ МОНГОЛ УЛСЫН ЗАСГЫН ГАЗАР УИХ ЗӨВШӨӨР Ч