Барилга барих зөвшөөрөлд 61 гарын үсэг шаарддаг байсныг дөрөв болгожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраас нэгэн шинэлэг ажил хийжээ. Засгийн газрын 2012 онд батлагдсан 151 дүгээр тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д барилгын зөвшөөрөл авдаг нийт 11 үе шат,  107 хоногт багтаан нийт 61 гарын үсэг зурдаг байсныг цөөрүүлж зургаан  үе шат болгож 17 хоногт багтааж дөрвөн  гарын үсэг авдаг болгосон аж. Гэвч барилга барих хүсэлт, баригдсан барилгыг ашиглалтад авах комисст цөөн тооны мэргэжилтнүүд орж асуудлыг шийдвэрлэдэг. Холбогдох асуудлыг шийдэх эрх зүйн зохицуулалт хангалттай биш учраас ажил хариуцсан мэргэжилтэн, удирдах ажилтан ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг гаргаж болзошгүйг Авлигатай тэмцэх газрынхан анхааруулжээ.   

А.Эрдэнэ

www.zindaa.mn  

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top