С.Амарсайхан дарга өлсгөлөн зарлагч Б.Батдэлгэрийг хүлээж авч уулзав

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

  "Бүрэн цутгамал" компанийн захирал Б.Батдэлгэрийн зүгээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг хууль бус шийдвэр гаргасан гэх үндэслэлээр  огцрохыг шаардан олон хоног өлсгөлөн зарлаад байгаа. Түүнийг  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэсээс хүч хэрэглэн тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт аваачаад байгаа билээ.

Тэгвэл түүнийг өнөөдөр Нийслэлийн иргэдийн хурлын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзсан байна. Тухайн маргаантай асуудалтай нь холбогдуулан Ажлын хэсэг яаралтай байгуулж, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газарт шалгалт оруулахаа мэдэгдсэн байна. Б.Батдэлгэр шийдвэртэй арга хэмжээ авч, хуулийн дагуу үнэнийг тогтооно гэдэгт найдлага тавьж буй аж.


Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

НХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНАР ТА ХЭН ГАРЫН ҮСГЭЭ ҮНЭНЛСЭН ГЭДГИИГ НЬ ШАЛГААД ЗАРЛАЧИХААЧ ЧАНАРГҮЙ БАРИЛГА ОЛШИРБОЛ ИРГЭД БИД ЯАНАА ХОХИРОЛ АМЬ НАС ШҮҮ ДЭЭ УЛЛСЫН КОМИССЫНХОН ГЭЖ ЯМАР ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ БЭ ИРГЭДТЭЙ ТАНИЛЦУУЛААЧ

1  |  0
Top