Агаарын бохирдлын эсрэг иргэдтэй хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, “Монгол базальт” ХХК-ний Ерөнхий захирал Л.Ариунболд нар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэрээнд гарын үсэг зуржээ.  Энэ үеэр “Монгол базальт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Ариунболд  дулаалгын материалын үйлдвэрлэл, давуу тал, ашиглалтын талаар тус дүүргийн гэр хороолол буюу 7-19дүгээр хорооны иргэдийн төлөөлөл, Засаг дарга нарт  мэдээлэл  өгсөн байна. Уг ажлын хүрээнд дүүргийн 7-19 хорооноос тус бүр  нэг өрхийг сонгон авч байшин сууцыг нь дулаалж өгч,  дулаан алдагдлыг бууруулж, нүүрсний хэрэглээг багасгахын ач тусыг сурталчлах аж. Цаашид иргэд байшингаа дулаан алдагдалгүй материалаар дулаалуулах хүсэлт гаргавал харилцагч банкны эко зээлэнд хамруулан хөнгөлөлттэй нөхцөлөөр байшин сууцыг нь дулаалан өгөх боломжийг “Монгол базальт” ХХК иргэдэд олгох  юм байна.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top